Б.Амархүү Монгол бүсгүйтэй гэрлэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 10

 

Сайхан хоолой,  хөөрхөн инээмсэглэлээрээ өөрийгөө чимсэн  авьяаслаг хэрнээ адтай нэгэн бол Буриад улсын гавьяат жүжигчин, “Премьер Министр” хамтлагийн дуучин Б.Амархүү. Алдар нэрд гарсан түүнийг гэх бүсгүйчүүд  Монголоор тогтохгүй олон бий. "Дуучин Б.Амархүү Монгол, Орос, Буриад  гурван улсыг дамнасан зартай хурим хийнэ "  гэж хэвлэлээр бичигдсэн нь цөөнгүй бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг шархлуулсан сурагтай. Амархүүгийн фэнүүдэд дуулгахад   энэ мэдээлэл худлаа төдийгүй  түүнтэй  хуримлах дээрээ тулж бүсгүйчүүдийн атаархлыг төрүүлээд байсан Ольга нь  Оросын “Ассорти” хамтлагийн дуучин Тимоковын эхнэр гэнэ.  Эцэст нь дуучин Б.Амархүү Монгол хүн учир нутаг нэгт эмэгтэйгээ амьдралын ханиараа сонгоно хэмээн  Амархүүгийн аав Борхүү гуай илэн далангүй  өгүүлжээ.

 Д.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top