Бүх нийтээрээ ирэх бямба гаригт мод тарина

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 10


       Жил бүрийн тавдугаар сарын 14-ний өдрийг бүх нийтээрээ “Мод тарих үндэсний өдөр” болгосон билээ. Энэ жил ирэх Бямба гаригт тохиож байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд Засаг даргын тамгын газар, Захирагчийн ажлын албаны харъяа байгууллага, дүүргүүдэд удирдамжийн дагуу үүрэг чиглэл  өгчээ. Захирагчийн ажлын албаны харъяа 43 байгууллага, дүүргүүдийн сургууль цэцэрлэг, албан байгууллагууд оролцох юм. Ихэнх дүүргүүд 10-12 цагийн хооронд мод тарих ажлаа эхлүүлэн, дүүрэг тус бүр хаана, ямар зохион байгуулалтаар мод тарихыг хуваарилсан аж. Түүнчлэн, Ойн тухай хуульд “Аймаг, нийслэлийн  засаг дарга бүх нийтээр мод тарих сарын ажлыг жил бүр зохион байгуулж, 16 насанд хүрсэн иргэн бүр нэг, аж ахуйн нэгж, байгууллага бүр таваас доошгүй мод тарьж ургуулах, услах, арчлах бөгөөд өөрийн хүчээр гүйцэтгэх боломжгүй тохиолдолд зардлыг хандивлана” гэж заасан байдаг байна.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top