УБЕГ маргааш Сүхбаатарын талбай дээр 13.00 цагаас “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулна. Энэ өдөр иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэл, архивын болон баримт бичгийн зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд зөвлөгөө өгч бүх төрлийн лавлагааны захиалга хүлээн авах юм байна.
Мөн хоёрдугаар сарын 27-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн хооронд 100 мянган айлын орон сууц хөтөлбөртэй холбоотой эд хөрөнгөтэй эсэх лавлагаа авахаар захиалга өгсөн иргэдийн гарсан хариуг Сүхбаатарын талбай дээр олгох аж.
Сэтгэгдэл ( 0 )