“Зэс эрдэнийн хувь” ХХК тэмцлээ зогсоохгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 10

 

Өнөөдөр Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг “Зэс эрдэнийн  хувь” ХХК болон Орхон аймгийн уугуул иргэдийн төлөөллүүд “Улс төр” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд “Эрдэнэт” үйлдвэрийн 30 жилийн турш ашиглагдаагүй, хаягдал хүдрийг ашиглаад цэвэр зэсийн үйлдвэр байгуулахаар санаачлага гарган, тооцоо судалгаа хийж, үйл ажиллагаагаа явуулах гэж хоёр жилийн нүүр үзээд байгаа аж. Уг компани өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-нд мөн дээрх хүсэлтээ илэрхийлж, жагсаал хийж байсан бөгөөд тэр өдөртөө Төрийн өмчийн хороо тэдний хүсэлтийг хүлээн авч 8а, 12 гэсэн хоёр овоолгыг “Зэс эрдэнийн  хувь” компанид өгөхөөр шийдвэрлэсэн аж. Гэтэл уг шийдвэр одоог хүртэл биелэлээ олж чадахгүй байна. Шийдвэр гаргах төвшинд хэд хэдэн удаа энэ асуудлаар хандсан ч нааштай хариу сонсоогүйгээс болж өнөөдөр Орхон аймгийн ард иргэд тэдний төлөөллүүд ийнхүү жагсаал хийж байна. Тэд хэлэхдээ Монголын төр  намын эрхшээлд орсон, ард иргэдээ сонсохгүй байна. Бид энэ асуудлыг шийдэгдэж бидний хүсэлтийг зөвшөөрөх хүртэл эндээс явахгүй, цаашдаа суулт хийж биднийг дэмжиж байгаа хувь хүмүүс байгууллагатай хамтрахад бэлэн байна гэлээ.

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top