2030 он гэхэд Улаанбаатарын хотын хүн амын тал хувь нь усны хомсдолд орно

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 10


 

Нийслэлчүүд  зөвхөн Туул голын сав дахь газрын доорхи усыг  100 хувь ашиглаж байна.  Харин  худгуудын усны түвшин доошилж, Туул голын урсац тасарч байгаатай  холбогдуулан  “Туул-Улаанбаатар” төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Энэ төсөлд Туул голын урсацад  тохируулга хийх замаар  Улаанбаатар хотын усан хангамжийг ойрын ирээдүй болон, алс хэтдээ найдвартайгаар хангахыг зорьж байгаа юм байна. Үүнээс  усны эрчим хүч гарган авах, ус цэнгэгжүүлэх байгууламж бүхий цогцолбор барьж, хүн амын ундны болон томоохон үйлдвэр обьектийн усны хангамжийг шийдвэрлэхээр ажиллаж эхлээд байна.  Энэхүү төсөл хэрэгжснээр Улаанбаатар хотын усны  хэрэглээнд хоногт 296.5 мянган м\куб хүртэл ус нийлүүлэх боломжтой юм. Төслөөр хоёр  усан сан байгуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд нэгдүгээр усан сангаас маш цэвэр,  чанартай ундны  усыг гарган авах. Нөгөө  усан сангаас байгалийн усыг  үйлдвэр техникийн зориулалттайгаар Улаанбаатар хотын усан хангамжийн хоер өөр усан санд хүргэн ажиллахаар төлөвлөсөн байна. Эдгээр хос шугамаар хүрэх усыг өөрийнх нь даралтаар буюу ямар нэг ус өргөгч  шахуурга станцгүйгээр хийвэл хөрөнгө оруулалт, ашиглалтын үеийн зардал нь  маш бага гарах бөгөөд  борлуулалтын зах зээл нь тодорхой төвлөрсөн, зэрэг эдийн засгийн хувьд, өндөр ач холбогдолтой байгаа нь энэ төслийн гол онцлог юм. Энэ төслийн үр дүнд  Туул  голоо ч аварна  нийслэлийнхээ ус хангамжийн асуудлыг ч шийдвэрлэнэ. Удахгүй Туул голын  сав газарт оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган баталгаажуулах зорилго бүхий    “Туул-Улаанбаатар” төслөө  2016 он гэхэд  дуусгахаар ажиллаж байна.

О. Дулам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top