Хөвсгөл далайд живсэн автомашинуудын байршлыг тогтоолоо

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 10


“Хөвсгөл далай- Хөх нэгдэл”-ийнхэн Хөвсгөл нуурын ёроолд судалгаа шинжилгээ хийж тэнд осолдсон  тээврийн хэрэгслүүдийн байршлыг тогтоожээ. Одоогийн байдлаар судалгааг Хатгал, Ханх-Хирвэстэй болон Хатгалаас-Жиглэг-Хачим-Үүрт-Дүгэрлэг  гэсэн маршрутаар явуулж байна. Үүний үр дүнд хоёр усан онгоц, хоёр мотоцикл,12 автомашин, хоёр ширхэг хуучин модон чиргүүлтэй онгоцын байршлыг тогтоож чаджээ. Харин Хөвсгөл далайн баруун эрэг огцом гүнзгий, зүүн эргээсээ арай бага налуу хэсэгтэй учир тэр хавийн живсэн тээврийн хэрэгслүүдийн байршлыг  далайн ёроолоос олж  чадаагүй аж.Энэ ажилд тусламж дэмжлэг үзүүлэхээр Хөвсгөл далайн эрэг дагуу үйл ажиллагаа явуулдаг жуулчны  баазууд нэгдэн нийлж ТББ байгуулснаас гадна энэхүү судалгаанд БОАЖЯ болон Усны газар 1,5 сая төгрөгийн туслалцаа үзүүлэхээр болсон юм. Цэнгэг усны нөөц болсон Хөвсгөл далайгаа аврах хөдөлгөөнд хандив туслалцаа өргөх хүсэлтэй хүмүүс нэмэгдсээр байгаа тул хандивын данс нээсэн байна.

 Д.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top