Нууцгүй Нара, нууцтай болжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 10

“Надад нууц гэж байдаггүй. Ер нь хэнд хэрэгтэй юм” хэмээн хэний ч өмнө торохгүй өгүүлдэг  байсан дуучин Нарагийн амнаас “нууц” гэх үг унах болсон гэнэ. Түүний энэ үг найз нөхдийг нь ихэд гайхшруулж байгаа бөгөөд “Хэн нэгнээс банга хүрээ юу” гэж асуух хүн ч олон гарч байгаа аж. Ямартай ч нэг үе жүжигчин Баттулга буюу Батуушкатай дурлалын романс үүсгэн хамтдаа амьдарч байсан тэрээр шинэхэн дурлалтайгаа учирчээ. Одоогоор Нара ээлжит “Дон жуан”-ныхаа талаар ихэд нууцалж байгаа бөгөөд “Найз залуугаа зарлаад баймааргүй байна. Урьд нь миний хувийн амьдрал бүгдийн нүдэн дээр ил байсан. Энэ удаад би нууцалмаар байна” гэжээ. 

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top