Ч.Содтуяа олон ангит кинонд тогложээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 10

Эх орноо төлөөлөн анх удаа олон улсын чанартай миссийн тэмцээнд амжилттай оролцож байсан “Азийн модель” агентлагийн тэргүүн, мисс С.Содтуяаг сайхан бүсгүй төдийгүй боловсролтой, чадалтай эмэгтэй хэмээн үнэлэх хүмүүс байдаг. Тиймдээ ч чадварлаг бүсгүйчүүдээс эрчүүд үргэдэг гэх бичигдээгүй хуулиар түүний анхны хайр, охиных нь эцэг, загвар өмсөгч, “Боловсрол” телевизийн сэтгүүлч залуу мисс бүсгүйг орхисон биз. Мэргэжил нэгт залуухан хархүүд гологдож, бяцхан охиноо тэврэн үлдсэн Ч.Содтуяа охиноо төрүүлээд удалгүй ажилдаа эргэж орсон яггүй хөдөлмөрч бүсгүй. Тэрээр саяхан МҮОНТ-ийн бүтээл “Ялагдашгүй” нэртэй олон ангит кинонд тогложээ. Харин  үзэгчид тун удахгүй  топ бүсгүйг  хэр сайн жүжигчин болохыг  харах бас шүүх боломжтой аж.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top