Н.Энхбаярыг албан ёсоор суллахгүй бол өлсгөлөнгөө зогсоохгүй бололтой

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 09

Эх сурвалжийн мэдээлсэнээр МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнөө өглөө үүрээр албадан эмчилгээнд хамруулахаар сайд нарын II эмнэлэгт яаралтай хүргэсэн гэнэ. ШШГЕГ-аас үдээс хойш эмнэлэгт хүргэсэн гэх мэдээллийг тараасан. Түүнийг үхлийн комд орсон гэж дүгнэсэн учраас ийм арга хэмжээ авсан гэдэг нь тодорхой болж таарлаа. Харин Н.Энхбаярыг албан ёсоор суллахгүй бол тэрээр өлсгөлөнгөө зогсоохгүй бололтой.

А.ТӨМӨР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top