Их ялалтын ойд хүндэтгэл үзүүлэв

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 09

 

    Дэлхийн хүн төрөлхтний төдийгүй монгол хүн бүрийн зүрх сэтгэлд ойрхон байдаг аугаа их эх орны дайны ялалтын баярын өдрийг тохиолдуулан өнөөдөр БХЯ, ЗХЖШ, ГХЯ, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Казахстан улсын ЭСЯ, АНУ-ын ЭСЯ, Монголд үйл ажиллагаа явуулдаг ОХУ-ын төлөөллийн байгууллагууд хамтран Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөт цогцолбор, маршал Г.К. Жуковын хөшөөнд цэцэг өргөн гүн хүндэтгэл үзүүллээ.

      Их ялалтын түүхт 67 жилийн ойн баярт зориулсан энэхүү ёслолд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд В.В. Самойленко, Казахстан улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд О.К. Нурбаев, Батлан хамгаалахын дэд сайд С.Баасанхүү, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг, УБТЗ-ын дарга Т.Очирхүү, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, ОХУ, АНУ-ын цэргийн атташе нар, БХЯ, ЗХЖШ, ХХЕГ-ын удирдах тушаалын генерал, офицерууд оролцов.

     Маршал Г.К.Жуковын хөшөө, Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулсан цогцолборт хүндэтгэл үзүүлэх үеэр төрийн хүндэт харуул жагсч, ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим гурван орны төрийн дууллыг эгшиглүүллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top