Шимтгэлийн хөнгөлөлт үзүүлж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 09

Нийгмийн даатгалын төв байгууллагаас 2012 оныг “Даатгуулагч таны төлөө” жил болгон зарласан. Мөн Монгол улсад Нийгмийн даатгалын алба үүсч, хөгжсөний түүхт 70 жилийн ойг тохиолдуулан даатгуулагч иргэд, тэдний ажил олгогчдод зориулан “Шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх” журмыг хэрэгжүүлж эхлээд байна. Шинэчлэгдсэн журмын шалгуурт тэнцэж шимтгэлийн хөнгөлөлт эдлэх боломжтой 18247 аж ахуй нэгж, байгууллага бүртгэгдсэн бөгөөд эдгээр нь 21 аймаг есөн дүүргээс шалгарчээ. Эдгээр 18247 аж ахуй нэгж, байгууллага энэ онд 3.2 тэрбум төгрөгийн шимтгэлийн хөнгөлөлт эдлэх боломжтой юм. Нийгмийн даатгалын хөнгөлөлт эдлэх шаардлагыг хангасан ажил олгогчдод Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Нийгмийн даатгалын ерөнхий газарын “Талархал” хүргүүлэх аж. Уг бичигт шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх үндэслэл, хөнгөлөлтийн хувь хэмжээ зэрэг мэдээллийг тусгасан юм байна.

Д.Шинэбаяр

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top