Төгөлдөр хуурч Ц.Энхтөр тоглолтоо хийнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 09


 

      Төгөлдөр хуурч, дэд профессор Ц.Энхтөр “Electric Concerto” нэртэй бие даасан уран бүтээлийн тоглолтоо тавих гэж байна. Энэхүү тоглолтонд Ф.Шопен, П.И.Чайковскийн сонетуудаас эгшиглэхээс гадна удирдаач Н.Туулайхүү,  ДБЭТ-ын симфони найрал хөгжимчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох ажээ. “Сонгодог тоглолт” энэ сарын 15-нд ДБЭТ-ын тайзнаа ганцхан удаа тоглогдоно.

     Төгөлдөр хуурч Ц.Энхтөр энэхүү тоглолтондоо гурван жилийн өмнөөс бэлтгэсэн бөгөөд “Анх  уран бүтээлээ  хийж байсан үеийг одоо үетэй харьцуулахын аргагүй өөр болжээ” хэмээлээ. Сонгодог урлагт амьдралынхаа хорин жилийг зарцуулсан Ц.Энхтөр “Манай улс хэтэрхий зах зээлд орсоноос сонгодог урлаг хаягдаад байна. Төр засгийн удирдлагуудад хандаж хэлэхэд сонгодог урлагийг хариуцсан баг байх хэрэгтэй” хэмээн санууллаа. Түүний тоглолтыг “Монголын урлагийн зөвлөл” дэмжин ажиллаж байгаа ажээ.

 Х.Заяа

                                                                                                                 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top