560 гаруй хятад ажилчид Улаанбаатарт орж ирлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 09


          Улаанбаатар төв вокзал дээр өчигдөр өглөө Эрээн- Улаанбаатарын чиглэлийн галт тэргээр 560 гаруй хятад хүн орж иржээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш Эрээн хотоос ирэх хятад ажилчдын цуваа тасрахгүй байгаа болон өдөрт хамгийн багадаа 200 гаруй хятад хүн нийслэлд хөл тавьж байгаа талаар тус вакзал дээр ажиллаж байгаа хүмүүс ярьж байна. Вокзалын цагдаа нар  “Гурав, дөрөвдүгээр сараас хойш урд хөршийн иргэд ихээр орж ирэх болсон. Ер нь хятад ажилчид хүрз бариад бидний өөдөөс босоход  дийлдэхээргүй юм болж байна даа” хэмээн ярилцах аж.  

Аливаа улсад оршин суугаа гадаад иргэд тухайн улсын нэг хувиас хэтэрвэл үндэсний аюулгүй байдалд нь нөлөөлдөг. Гэтэл сүүлийн хэдэн сар орж ирсэн хятад иргэдийн тоо нэг хувиас хэтрээд байна. Дөрөвдүгээр сарын 15-наас хойш гадаад ажилчдын визийг хориглосон байхад эдгээр иргэд жуулчны визээр орж ирээд байгаа гэж 21-р  галт тэрэгний дарга Б. Цогт-Адьяа хэллээ. Хятад иргэдийг манай улсын уул уурхай, барилгын компаниуд ажиллуулахаар оруулж ирдэг ч Монгол улсад ажилчдадаа оруулж ирдэг  шигээ олноор нь буцааж байгааг албаны хүмүүс хардаггүй гэлээ.

Х. Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top