Акцнаас бусдыг чухалчлах хэрэггүй

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 09


 

 

Өдгөөгөөс 4 жилийн өмнөх буюу 2008 оныг "Хүнсний аюулгүй байдлын жил"-ээр зарлаж буйгаа эрх баригчид сүр дуулиантай мэдэгдэж байв. Гэтэл “Хүнсний аюулгүй байдлын жил”-ийн анхны өдөр ардчилал, шударга ёсыг дээдлэгч Монгол улсын 15 иргэн архинд хордон нас барж 22 хүн эрүүл мэндээрээ хохирон үлдсэн эмгэнэлт түүх гарч байлаа.

 

Харин хэдхэн сарын өмнө ардчиллын 22 жилийн ойн өдрүүдэд 13-хан настай хүү архинд хордон амь насаа алдсан гашуун мэдээ, эмгэнэлт явдал Монголчуудад, эрх баригчдад нэгийг сануулсан биз ээ.

 

Хэдийгээр Монгол улсын Ерөнхийлөгч баяр ёслолын үеэр архи хэрэглэхийг халж цагаан сүү өргөхийг уриалсан ч гэсэн Монголчууд сар бүр шахам тохиох баяруудаар архийг өргөн хэрэглэдэг. Зарим нөхдүүдийн тухайд өдөр тутмын хэрэглээ болоод буй.

 

Гэсэн ч архи, согтууруулах ундааг их бага ямар ч хэмжээгээр хэрэглэх байлаа ч эцсийн дүнд Монгол хүний эрүүл, аюулгүй байдал юунаас ч илүү чухал. Харин согтууруулах ундааны чанар болон хоргүй гэх баталгааг гаднаас хараад мэдэх ямар ч боломжгүй. Мөн амтлаад ч мэдэх боломжгүй.

 

Тэгвэл архи согтууруулах ундааны чанар, аюулгүй байдлыг хэрэглэгчид хэрхэн мэдэж ямар шалгуураар худалдан авдаг вэ гэх асуултад санал асуулгад оролцсон нийт иргэдийн 72 хувь нь гайгүй гэж бодсоноо авдаг. Мөн аль болох нэр хүндтэй компанийн үйлдвэрлэдэг архийг худалдан авахыг хичээдэг гэх хариултыг өгч байх юм. Тэгвэл нэр хүндтэй компани гэж ямар компанийг хэлэх вэ. Мэдээж... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top