Евро-2012 –ын зочдод “секс-үйлчилгээ” үзүүлнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 09

    Энэ зургаадугаар сарын 8-наас долоодугаар сарын 1-ний хооронд Украйн, Польшийн ногоон талбай дээр зохиогдох 2012 оны Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн эхлэх хүртэлх нэг сарын хугацаанд “Борисполь” нисэх буудал дээр секс-үйлчилгээтэй холбоотой реклам зар сурталчилгаа хийгдэх аж.

    Киевийн иргэн Роман Кострица өөрийн Facebook хуудсандаа нисэх буудал дээр түүнд үнэгүй гардуулсан украйны нийслэлийн фото картыг нийтэлсэн байна. Энэ картын тусламжтайгаар жуулчид зөвхөн хотоор хэрхэн аялахыг мэдэж авахаас гадна хаана “боломжийн” хүүхнүүд байгааг ч олж болох аж.

    “Сегодня” сонинд бичснээр, тэрхүү картын доор хагас нүцгэлсэн үзэсгэлэнт бүсгүйчүүдийн фото зурагтай хамт нилээн хэдэн үйлчилгээний газруудын зар байрлаж байгаа бөгөөд зарын дагуу утасдаж лавлахад нэгэн зохион байгуулагч бүсгүй “Тиймээ, бидний рекламыг нисэх буудал дээрээс авч болно. Бид иллэг массаж болон эскорт-үйлчилгээг санал болгож байгаа, нэг цаг нь 800грн. Манайд маш сайхан бүсгүйчүүд бий,  уг үнэнд нь секс бас багтсан байгаа” хэмээн сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Д. Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top