“Ийгл Ньюс” Ялалтын парадыг шууд дамжуулна

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 09


 

Аугаа эх орны дайны ялалтын түүхт 67 жилийн ойн цэргийн парадыг өнөөдөр 10.00 цагт буюу Улаанбаатарын цагаар 14.00 цагт “Ийгл Ньюс” телевизийн гадаад мэдээний алба  Улаан талбайгаас шууд дамжуулан хүргэх гэж байна. Энэ жилийн цэргийн парадыг урьдын адил ОХУ-ын Зэвсэгт хүчний Ерөнхий штабын орлогч дарга, хурандаа генерал Валерий Герасимов командалж, Батпан хамгаалахын сайд Анатолий Сердюков хүлээн авах юм. Ёслолын арга хэмжээгээр Кареп, Ленинград, Балти, Беларусь, Украйны фронтын ялалтын тугийг Улааны талбайд авчрах аж. Жагсаалд оросын тэнгис,агаар, хуурай, пуужинт, сансрын анги болон Москвагын цэргийн хүрээний байлдагч, офицерууд оролцох бөгөөд ойролцоогоор 100 гаруй зэвсэг, техникийн нэгж явж өнгөрөх юм байна.  

 Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top