Эрдэмтэд “ухаалаг хөхний даруулга” бүтээжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 09

     Арканзасын их сургуулийн америк инженерүүдийн баг дэлхийн аль ч өнцөгт байгаа өвчтнийхөө биеийн байдлыг хянах боломжийг эмч нарт олгосон “ухаалаг хөхний даруулгыг” зохион бүтээсэн байна.

      TCH.ua-д мэдээлснээр, уг бүтээл нь нанотекстиль ба смартфоны технологийг өөртөө агуулсан бөгөөд хэрэглэгчийн эрүүл мэндийн байдлыг тоолуурын тусламжтайгаар хэмжин мэдээллийг Bluetooth, Wi-Fi –р илгээх боломжтой аж.

    Энэхүү хувцас нь эзнийхээ цусны даралт, биеийн халуун, амьсгалын давтамж, хүчилтөрөгчийн хэрэглээг хянан, зүрхний бичлэг ч хийх чадвартай юм байна.

Д. Мягмарсүрэн  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top