Татвар төлөгчдийн долоо хоног болж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 09


Татварын ерөнхий газраас жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг татвар төлөгчдөд зориулдаг.  Энэ жилийн хувьд  “Нийгмийн хариуцлагаа эрхэмлэе” уриан дор энэ сарын 7-11-ний хооронд болж байна. Эдгээр өдрүүдэд татвар төлөгчдөд сургалт зохион байгуулахын зэрэгцээ нийслэл, дүүргийн төрийн сангийн ажилтнууд татварын орлогыг хэрхэн зарцуулж байгааг тайлагнана. Мөн уламжлал ёсоороо манлай, тэргүүний, найдвартай татвар төлөгчдийг  шалгаруулж, өргөмжлөл гардуулах аж. Энэ жилийн нэг онцлог нь татвар төлөгчид цахим хэлбэрээр татварын тайлангаа гаргаж, тоон гарын үсгээр баталгаажуулдаг болж эхэлсэн. Орчин цагт төрийн алба цаастай үйлчилгээнээс татгалзаж улам бүр цахим хэлбэрт шилжсээр байна. Монголын татварын алба ч үүнээс хоцролгүй шинэ үйлчилгээ нэвтрүүлсэн нь аж ахуй нэгжүүдийн татварын тайлан гаргагчдад ихээхэн дөхөм болж байгаа юм. Иймээс иргэд та бүхэн энэ үйлчилгээний талаар “Мишээл экспо” төвд очиж татварын байцаагч нараас зөвлөгөө аваарай.

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top