Аврагчдыг нийслэл рүү авчирч байна

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 09

Онцгой байдлын ерөнхий газрын гурван ажилтан амь насаа алдсан харамсалтай хэрэг Дорнод аймагт гарсан билээ. Тус аймгийн Баяндун сумын Шивэртийн ам гэдэг газар гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байгаад өчигдөр 15 цагийн орчимд амь эрсэдсэн юм.

Мөн хоёр аврагч 80 хувийн түлэгдэлтэйгээр нийслэл рүү нисдэг тэргээр хүргэгдэж байгаа. Тэдний биеийн байдал хүнд байгаа хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв. Харин талийгаачид 27-38 насны залуус байсан байна.

А.ТӨМӨР

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top