Хуурай өлсгөлөн зарлагчдын тоо нэмэгдэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 09

Өнөөдөр үдээс хойш 15:30 минутаас эхлэн З.Баянсэлэнгэ, А.Энхболд, Б.Цэрэндорж, А.Отгонтуяа, Н.Хишигсүрэн нар Хэлмэгдүүлэлтийн хөшөөний дэргэд  эсэргүүцлийн хуурай өлсгөлөн зарласан талаар бид мэдээлсэн. Тэгвэл шөнийн 03:30 минутын байдлаар өлсгөлөн зарлагчийн тоо нэгээр нэмэгдсэн байлаа. Тэдний аюулгүй байдлыг сахихаар цагдаа болон МАХН-ын гишүүд дэмжигчид  “хүчин зүтгэж” байв.  Энэ үеэр ганц нэг согтуу иргэн агсам тавьж ажилд нь төвөг удаж байсныг эс тооцвол байдал харьцангуй нам гүм байлаа.  

Хуурай өлсгөлөн зарлагчид өлсгөлөн эхлүүлэхээсээ өмнө цагдаа болон эмнэлэгийн байгууллагад хандсан бөгөөд эмчийн үзлэгт маргааш орох гэнэ.  Харин маргааш эмчийн үзлэгт орох иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа юм.  

Харин өлсгөлөн зарлагчдыг хянах даалгаврыг цагдаагийн байгууллагад өгсөн бололтой талбайн орчимд цагдаагийн машин “олширсон” нь анзаарагдсан. Мөн цагдаа нар: “Хэрвээ иймээ тиймээ юм болвол бид ойрхон байгаа шүү” хэмээн  МАХН-ын гишүүд дэмжигчдэд  “найр тавьж” байсан.

Өлсгөлөн зарлагчид  шаардлагыг нь биелүүлтэл өлсгөлөнгөө үргэлжлүүлэх бөгөөд хүчээр тараах гэж оролдсон тохиолдолд “буурь сэлгэж” өлсгөлөн зарлахаар шийдээд байгаагаа бидэнд ярьсан юм.

[gallery]

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top