Жүжигчин Д.Ганцэцэгийн нууц мэргэжил

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 08


        “Өдөр өдрийн нар” киноны Агиймаа, “Эсрэг дурлал” жүжгийн гол дүрийг бүтээсэн УДЭТ-ын залуу жүжигчин Д.Ганцэцэг “Аравт” түүхэн кинонд  Чингис хааны үед уламжлалт анагаах ухаанд гарамгай суралцсан, оточ өвөөгийн ач охин Өнөмөнхлэйн дүрийг бүтээсэн байна. Өнөмөнхлэй нь өвөөгийнхөө бүх чадварыг   өвлөн авсан чадварлаг оточ эмэгтэйн дүр ажээ.  Аливаа түүхэн кино цагийн аясаар болсон үйл явдлыг үнэнээр харуулахыг зорьдог ч тухайн жүжигчдийн гартаа зүүсэн бөгж, чихэн дэх ээмэг, үсний зүүлт мэтийн жижиг зүйлс ч  түүх өгүүлдэг учраас хамаг хүчээ шавхан тоглосон гэнэ шүү. “Анх зохиолоо уншаад ганцхан эмэгтэй дүртэй гэдэгт нь сүрдэж байсан ч дүрээ багагүй хугацаанд судалсны эцэст айдас маань алга болсон. “Аравт” кинонд тоглосноороо би азтай” гэж УДЭТ-ын жижиг Ганаа бэлэгшээж байгаа аж. Олны мэдэхгүй нууц задлахад тэрээр  мэргэжлийн уртын дуучин гэнэ.  Орчин цагийн тайз дэлгэцийн урлагт хүчээ сорьж яваа үе тэнгийн  уран бүтээлчдээс ялгарах  гэж уртын дууны ангид суралцсанаа тэрээр огтхон ч нуудаггүй юм билээ.  

Х.Заяа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top