Цагаатгах ажлын хугацааг сунгах шаардлагатай гэж үзэв

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 08

 

Цагаатгалын тухай хуулийн зарим  зүйл, заалтын үйлчлэх хугацаа дууссан ч хэлмэгдэгсэд болон тэдний  төрөл садны хүмүүсээс хугацааг нь  сунгах хүсэлт олноор ирүүлсээр байгаа ажээ. Энэ нь хавтаст хэрэг болон нотлох баримт бүрэн олдохгүй байгаагаас шалтгаалан цагаатгагдаж чадахгүй байгаа, цагаатгагдсан боловч нэхэмжлэгчид нь мэдэхгүй байгаа зэрэгтэй холбоотой юм байна.  Тиймээс хуулийн үйлчлэх хугацааг дахин сунгах саналтай  байгааг  өнөөдөр болсон Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын хуралдааны үеэр  Хөвсгөл, Өмнөговь аймгийн цагаатгалын салбар комиссын удирдлага цохон тэмдэглэв.

Тиймээс  иргэд болон салбар комиссоос ирж байгаа  хүсэлтийг үндэслэн “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуулийн зарим заалтын үйлчлэх хугацааг сунгах саналыг  Улсын Их Хуралд уламжилж, холбогдох хуулийн төслийг өргөн бариулах талаар ажиллахыг хуралдаанаас комиссын дарга, нарийн бичгийн дарга нарт даалгалаа.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top