“Сүйт залуус” Монголд

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 08

Монголын соёл урлагийн тогтвортой хөгжлийг хангах, соёлын хосгүй өвийг хадгалан хамгаалахад  дэмжлэг үзүүлэх зорилгооор 2002 онд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаа Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) энэ жил 10 жилийнхээ ойтой золгож байна. МУЗ-өөс ойн  хүрээнд Итали улсын Милан хот дахь Монголын Өргөмжит Консулын газар, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театртай хамтран Италийн алдарт зохиолч  Алессандро Манзонийн “Сүйт залуус” моно жүжгийг монголын үзэгчидэд толилуулахаар болжээ. Тус жүжиг   энэ сарын 9-нд 19:00 цагт Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт гарах юм байна. “Сүйт залуус” монголын тайзнаа амилахад Төгөлдөр сан, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газрууд хамтран ажиллаж байгаа юм байна.

Түүнчлэн энэхүү бүтээл нь Итали, Монголын уран бүтээлчдийн хамтын ажиллагааг дэмжиж, Италийн алдарт театрын найруулагч, жүжигчин Массимилано Финаззер Флори болон Арена ди Верона театрын балетын гоцлооч Гилен Валериани нар УДБЭТ-ын гоцлол хөгжимчин, СТА Ц.Мөнхболдтой хамтран тоглож байгаагаар онцлог аж.

Т.Ялгуун 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top