Ямар бүсгүйчүүд ихэвчлэн охин төрүүлдэг вэ?

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 08

      Зүрх судасны ямар нэгэн доголдолтой жирэмсэн бүсгүйчүүд охин төрүүлэх нь элбэг аж. Энэ талаар Дубайд болсон олон улсын зүрхний эмгэг судлаачдын зөвлөлгөөн дээр Ираны Тебризийн Их сургуулийн эрдэмтэд илтгэсэн байна.

     Туршилтанд зүрхний өвчтэйн улмаас эмгэг судлалын төвд төрөхөөр шилжээд байсан 200 жирэмсэн эх оролцжээ. Тэдний дундаж нас нь – 29, ихэнх нь зүрхний хавхлагын асуудалтай, 14 хувь нь төрөлхийн зүрхний өвчтэй байсан ба эдгээр бүсгүйчүүд  нийт 216 хүүхэд төрүүлсний 75 хувь нь охин төрсөн аж.

     Хэдийгээр хүүхдийн хүйс эцгийн үрийн шингэн доторх хромосомоор тодорхойлогддог гэж үздэг ч энэхүү судалгаа нь эхийн эрүүл мэндийн байдал хүүхдийн хүйстэй холбоотой болохыг тогтоогоод байгаа юм байна.

Д. Мягмарсүрэн

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top