Л.Мөрдоржийн нэрэмжит үндэсний хөгжимчдийн улсын II уралдаан болж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 08

Ардын жүжигчин, төрийн хошой шагналт Л.Мөрдоржийн нэрэмжит "Үндэсний хөгжимчдийн улсын II уралдаан" өчигдөр эхэлсэн.

Хоёр шаттайгаар явагдах энэхүү уралдаанд 105 хөгжимчин ятга, лимбэ, ёочин, морин хуур, шанз, хуучир, эвэр бүрээ гэсэн долоон төрлийн хөгжмийн зэмсгээр үндэсний болон дэлхийн сонгодогуудыг эгшиглүүлэн энэ сарын 16-ны өдрийг хүртэл өрсөлдөнө.

Уралдааны салхийг хоёрхон чавхдсаар хорвоог уяраах увидастай морин хуурын хөг аялгуугаар үргээж дараа нь мөн л дэлхийд гайхагддаг эвэр бүрээ хөгжмийн чамин тансаг аялгуу үргэлжилсэн.

Үндэсний хөгжимчид өнөөдөр хуучир, лимбэ хөгжмийн гайхамшгийг мэдрүүлэн өрсөлдөх юм.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top