Элэг шилжүүлэн суулгах чиглэлээр туршлага солилцоно

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 08

Эрүүл мэндийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн Алба, Сингапур Улсын Азийн элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн хамтран ‘Элэгний эмгэгийн тулгамдсан асуудал’ олон улсын онол практикийн II бага хурлыг зохион байгуулжээ.

Хуралд Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, Нийслэлийн засаг дарга Г.Мөнхбаяр, Сингапур Улсын “Азийн элэг шилжүүлэн суулгах төв”-ийн эмч нар, Улаанбаатар хотын томоохон эмнэлэг, дүүргийн эмнэлгийн удирдлагууд, эмч нар, элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн гишүүд оролцсон байна.

Манай улсын нийт хүн амын 40 гаруй хувь нь элэгний вирусын халдвартай гэсэн судалгаа бий. Эдгээр хүмүүсийн 23 хувь нь архаг тээгчид байдаг гэсэн судалгаа байдаг. Тиймээс дээрх хурлаар элэгний эмгэгийн өнөөгийн байдал, орчин үеийн эмчилгээний аргууд, элэг шилжүүлэн суулгах мэс заслын талаар хэлэлцэн ярилцжээ.

Цаашид элэгний эмгэг судлалын хамтарсан судалгаа хийх, элэг шилжүүлэн суулгах чиглэлээр харилцан туршлага солилцох, мэргэжилтэн сургах чиглэлээр хамтран ажиллахаар болсон аж.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top