“ХДХВ-ын халдвар ДОХ-оос сэргийлэх тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 07

Манай улсад ХДХВ/ДОХ-той 108 иргэн байдаг. Тэдгээр иргэдэд зориулсан “ХДХВ-ын халдвар ДОХ-оос сэргийлэх тухай” хууль байдаг бөгөөд энэ хуулийг илүү  боловсоронгуй болгох хэлэлцүүлэг өнөөдөр төрийн ордонд боллоо.  

Уг хуулинд ХДХВ/ДОХ-той иргэнд ажиллаж, сурах буюу нийгмийн харилцаанд чөлөөтэй оролцоход зориулсан нэмэлт зүйл ангийг оруулж өгч байгаа юм байна.  Энэ талаар ХДХВ-ын халдвар ДОХ-оос сэргийлэх, зохицуулах үндэсний хорооны ажлын албаны дарга  Ч.Бямбагаас тодрууллаа.

-          Хэлэлцүүлгийн үеэр  яригдсан асуудлын талаар ярихгүй юу?

-          “ХДХВ-ын халдвар ДОХ-оос сэргийлэх тухай” хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлэг явагдаж байна. УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэгдэх шатандаа явагдаж байгаа.  Одоо хаврын чуулган дуусахаас өмнө хэлэлцүүлэх бодолтой байна.  Энэ удаагийн шинэчилсэн найруулгаар ХДХВ/ДОХ-той хүний ажиллах, аж төрөх, хүний эрх, эрх чөлөөг нь хангахад чиглэсэн зүйл, заалтуудыг оруулсан.

-          Тэгэхээр өвчтэй ч гэсэн нийгмийн амьдралд идэвхитэй оролцоно гэсэн үг үү?

-          Тийм. Энэ талаар бүхэл бүтэн бүлэг орсон байгаа. Жишээ  нь ажил олгогоч ямар үүрэг хүлээх вэ гэдгийг тусгасан.

-          ХДХВ/ДОХ-той хүмүүс халдвартайгаа мэдсээр байж бусдад халдаасан тохиолдолд энэ хуулиар ямар арга хэмжээ авах вэ?

-          ХДХВ/ДОХ-той хүмүүс халдвартайгаа мэдсээр байж бусдад халдаасан тохиолдолд нөгөө хүнийх нь эрх яригдаж байгаа байхгүй юу.  Тийм учраас нөгөө хүнийх нь эрх ашиг, халдвараас сэргийлэх гэсэн заалт оруулсан.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top