Багш нар “5000 айлын орон сууц хөтөлбөр”-т хамрагдана

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 07


Нийслэлийн  Засаг дарга Г.Мөнхбаяр өнгөрсөн жил багш нарын баярын өдрөөр нийслэлийн 10 мянган багш, ажилтнуудтай уулзсан. Боловсролын салбарт авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, үр дүнг танилцуулан, тэдний санал бодлыг сонсдог энэхүү уулзалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар  болсны дагуу уулзалт өнгөрсөн баасан гаригт Буянт-Ухаа дахь шинэ спорт цогцолборт болж, нийслэлийн 5000 багш оролцлоо.  Уулзалтын эхэнд хотын дарга нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт боловсролын талаар 19 зорилт тусгагдаж, амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангамжтай байгаагаа илэрхийллээ.  Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр жил бүр БСШУ-ны сайдтай хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг байгуулж ирсэн. Энэ жил мөн адил боловсролын салбарт тулгамдсан 34 асуудлыг шийдвэрлэхээр хамтран ажиллаж байна. Тус яамнаас санаачлан хөөцөлдөж буй боловсролын салбарын албан хаагчдын “5000 айлын орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зүгээс бүх талаар дэмжин тусалж, газрын асуудлыг шийдэхээр болжээ.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top