Д.Отгонжаргалын шүүх хурал хойшиллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 07

Өнөөдөр Төв аймгийн Сум дундын II шүүхийн шүүгч Д.Оюунжаргалд холбогдох авлигын хэргийг Хан-Уул дүүргийн шүүхэд хэлэлцэхээр товлосон байсан  ч тодорхойгүй шалтгаанаар хойшиллоо.

Өмнө нь уг хэргийг Хан-Уул дүүргийн шүүх шийдвэрлэж  хоёр жил хорих ял оноож байсан боловч Улсын Дээд шүүхээс нэмэлт мөрдөн  байцаалтад буцаасан юм.

Тэрээр албан тушаалаа ашиглаж, бусдын эд хөрөнгө бүлэглэн дээрэмдсэн хэрэгт холбогдож саатуулагдсан Б.Дарханбаатар, Б.Болд-Эрдэнэ, Я.Алтан-Од, О.Ганбаатар нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлнэ, эрүүгийн хэргийг нь тэдэнд ашигтай шийдвэрлүүлж өгнө хэмээн ар гэрийнхнээс нь 2.9 сая төгрөг залилан авсан нь гэх хэргээр шалгагдаж байгаа юм.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top