“Миний мэдэх Онцгой байдлын алба” эссэ бичлэгийн уралдаан зарлалаа

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 07

 

Залуу өсвөр үеийнхэнд эх орноо хайрлан хамгаалах, гамшиг, осолгүй, амар тайван  Монголын төлөө өөрийн хувь нэмрээ оруулах чиглэлээр бодитоор юу хийж чадах вэ гэдэг талаар бодож эргэцүүлэх боломжийг олгох, эх орноороо бахархан дээдлэх үзлийг төлөвшүүлэх, зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас Нийслэлийн Боловсролын газартай хамтран “МИНИЙ МЭДЭХ ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА” эссэ бичлэгийн уралдааныг ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд зарлаж байгаа юм байна.

Мөн эссэ бичлэгийн уралдаанаар Монгол улсын ирээдүй болсон хүүхэд, залуучуудын гамшгаас хамгаалах мэдлэгийг дээшлүүлэх, гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг, дадал олгох, эх орноо хайрлан хамгаалах үзэл хандлагыг тэдний оролцоотойгоор бий болгохыг зорьжээ.

Эссе нь Онцгой байдлын албаны талаар юу мэдэх вэ, гамшиг, осолд өртөхөөс өөрийгөө хамгаалах, бусдад туслах, аюулгүй амьдрах арга ухааныг эзэмших нь эх орон болоод  эрхэм хайртай хүмүүсийнхээ өмнө хүлээж буй үүрэг, болзошгүй гамшгийн аюулыг бууруулахад хувь хүний оролцоо,  болзошгүй гамшгийн аюулыг бууруулахад бидний оролцоо,  аврагч хүний талаар бид юу мэдэх вэ гэсэн агуулгатай байх юм.  

Уралдааныг  2012 оны 06 дугаар сарын 04 хүртэл Онцгой байдлын ерөнхий газрын Олон нийттэй харилцах хэлтэст хүлээж авах аж.

Ирүүлсэн бүтээлүүдийг шалгаруулан 1-3 дугаар байр эзлүүлэх бөгөөд 100-300 мянган төгрөгийн шагналтай юм байна.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Н.Дэлгэржаргал(112.72.11.67) 2014 оны 04 сарын 18

Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе?

0  |  0
Top