Интернетийг шуугиулсан бичлэг

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 07

    Америкийн Орегон мужийн оршин суугч Хизер Белтцор орон нутгийн амьтны хүрээлэнд амьдардаг нэгэн эм арслан хэрхэн нэг ой дөнгөж өнгөрч байгаа хүүгийнх нь толгойг тас хазахаар оролдож байгааг харуулсан видео бичлэгийг Youtube-д энэ сарын 2-ны өдөр тавьсан ба тэр дороо интернет од болон хувирч, 5 хоногийн дотор 4 сая орчим хүн үзжээ.

     Зэрлэг араатан жаал хүү хоёрыг зоопаркийн шилэн хана л тусгаарлаж байсан ба хөндлөнгөөс харахад энэ нь арслангийн шүд, саврыг даалгүй хэзээ мөдгүй нураад ойчиж магадгүй сэтгэгдэл төрүүлнэ.

     Ээж нь хүүгээ шилэн хананы хажууд суулгатал хүүг харсан өлсгөлөн эм арслан савраараа ханыг нүдэн, хүүг бүхлээр нь үмхэхийг оролдож байгааг бүсгүй камераар бичиж авсан байна. Эрээн тахийн хувцастай бяцхан хүү юу ч болоогүй мэт араатныг гайхан ширтэж, хөгжилтэйгөөр инээж байжээ. Энэ бичлэг Youtube-д тавигдсны дараа хүмүүс янз бүрийн сэтгэгдэл үлдээсэн байна, зарим нь ийм зэрлэг араатны хажууд хүүгээ орхиод бичлэг хийгээд зогсож байсан хүүхний тэнэгийг гайхан загнаж байхад нөгөө хэсэг нь зоопаркд тусгайлан арсланд зориулсан шилэн хаалт байдаг тул айгаад байх зүйлгүй хэмээн бусдыгаа тайвшруулсан байна.

Энд дараад видеог үзнэ үү.

Д. Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top