Дуучин Ч.Сэлэнгэ цомгийн баяраа тэмдэглэж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 07

“Бүсгүйн заяа” “Хайрлаж бас хайрлуулмаар байна” “ Чинийхээ дэргэдээс” “Чи мэдэх үү” “Сэрүүхэн бороо” зэрэг олон сайхан уянгын дуугаараа дуу хөгжим сонирхогчдын танил болсон дуучин Ч.Сэлэнгэд  өнөөдөр хос баяр тохиож байна. Тодруулбал хорвоод мэндэлсэн өдрөөрөө буюу өнөөдөр тэрээр “Аялгуун” нэртэй анхныхаа цомгийг өлгийдөн авч байна. Дуучин Ч.Сэлэнгийн хос баяр яг одоо “Contintal hotel”- болж байна.  Түүний баярт хэвлэлийнхэн болоод уран бүтээлч андууд нь хүрэлцэн иржээ. “Аялгуун” цомогт  “Хоёр нутгийн эрх”, “Хөх торгон цамц”, “Аргагүй амраг”, “Бүүвэйн дуу” зэрэг есөн дуу багтсан байна. Ийнхүү стиль имижээ эрс өөрчлөн, ардын дуугаар “амьсгалсан” Ч.Сэлэнгэ тун удахгүй поп дуунаас бүрдсэн шинэ цомог гаргахаар төлөвлөжээ.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top