Өнөөдөр болох үйл явдлын тойм

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 07

-Кемпински зочид буудлын хурлын танхимд Хөнгөн үйлдвэрийн салбарын ажил олгогч эздэд зориулсан “Мэргэжлийн боловсрол сургалтад ажил олгогчийн оролцоо” семинар болж байна.

-Зэвсэгт хүчний жанжин штабын төв талбайд 11.00 цагт Афганистан улсад үүрэг гүйцэтгэх цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг үдэн гаргах ёслолын ажиллагаа болно.

-Нийслэлийн засаг даргын тамгын газрын А зааланд 12.00 цагаас НИТХ-ын сонгуультай холбоотой асуудлаар  мэдээлэл хийнэ.

-БОАЖЯ-ны хурлын танхимд 11.00 цагт “Арьс шир боловсруулах үйлдвэрэгч” аж ахуйн нэгжийн эзэдтэй БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар уулзаж үүрэг даалгаварын биелэлтийг шалгана.

“Монгол нюьс” мэдээллийн төвд

12:00 Хүүхдийн төлөө газраас хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 87 жилийн ойд зориулж  хэвлэлийн бага хурал зарлалаа

14:00 СБД-ийн 10-р хорооны Засаг дарга Д.Бямбацэрэн, хэсгийн ахлагч Бадмаа  нарын хууль бус үйл ажиллагаатай холбоотой асуудлаар “Гэгээн 9” СӨХ-оос мэдээлэл хийнэ.

Т.Ялгуун.Zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top