Өвөрхангайчууд Д.Намсрайноровт “нугасгүй”

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 07


Өнгөрөгч баасан гариг буюу тавдугаар сарын 4-ний өдөр Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театрт залуу дуучин Э.Чулуунчимэгийн “Санаандгүй учирсан дурлал” цомогт зориулсан баяр, анхны уран бүтээлийн тоглолт болж өнгөрлөө. Тус тоглолтын гол сюрприз нь СТА Д.Намсрайноров байсан бөгөөд түүнийг ирэх сургаар Өвөрхангайчууд тоглолтын тасалбарыг эртлэн захиалсан гэнэ.  Мөн Д.Намсрайноровын бүхий л дууг үзэгчид даган дуулж,  3-4 удаа дахиулсан ажээ.

Тэр ч бүү хэл тоглолт дууссаны дараа аймгийн эрүүл мэндийн нэгдлийн эмч бүсгүйчүүд дуучинтай тусгайлан уулзуулах захиалга өгсөн байна. Эмч нарын “тусгай” захиалга урьд өмнө хөдөө орон нутгийн тоглолтын үеэр гарч байгаагүй болохоор тоглолтын бүрэлдэхүүнд явсан уран бүтээлчид “барьц” алдах шахсан гэнэ.

Өөрийн бие даасан “Хонгор чамдаа” аялан тоглолтоос хойш Өврийн сайхан хангай нутгийг зориогүй байсан  Д.Намсрайноровыг Өвөрхангайчууд сайн уран бүтээл, сайхан хөмсөгтэй залуу хэмээн үнэлдэг нь тоглолтын үеэр харагдаж байлаа.

П.Төгөлдөр

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top