90 саяын Б.Гансүх “Итгэлээр шинэчлэгдсэн амьдрал” нэртэй ном бичжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 07

90 саяын Б.Гансүхийн талаар мэдэхгүй дуулаагүй хүн үгүй бизээ. Түүний бичсэн “Итгэлээр шинэчлэгдсэн амьдрал” ном хэвлэгдэн гарчээ. Тэрбээр 1995 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг залилсан хэргээр чанга дэглэмтэй хорих ангид 14 жил ял эдэлсэн билээ.

 Харин яагаад шоронд орох болсон, бэрхшээл зовлон, алдаа эндэгдлийг хэрхэн даван туулж гарсан гэх мэт эмгэнэлтэй, сонирхолтой, сургамжтай бас бодууштай олон зүйлийг багтаасан түүний тухай ном уншигчдын гар дээр очиход бэлэн болсон байна. Б.Гансүхийн ерөнхийлөгчийг яаж залилсан түүхийг харуулсан “Бодлын хулгайч” нэртэй уран сайхны кино ч гараад амжсан. Нэг ёсондоо 90 саяын Б.Гансүх өөрийн амьдралынхаа туулсан зам мөрийг уншигчдын өмнө дэлгэхээр шийджээ.

А.ТӨМӨР

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top