Богд ууланд түймэр гарлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 06

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших Дархан цаазат Богд хан ууланд түймэр гарчээ. Одоогоор Хан-Уул дүүргийн Онцгой байдлын алба хаагчид түймрийг унтраахаар ажиллаж байгаа бөгөөд ОБЕГ-ын хэд, хэдэн анги нийлсэн алба хаагчид тусламж нэмэхээр хөдөлжээ. Одоогоор түймрийн тархалт болоод байршлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Эх сурвалжийн мэдээлсэнээр хайрандаа шатсан залуус зүрхэн хэлбэртэй гал асааж түүнээсээ гал алдсан гэнэ.

Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад одоогоор тодорхой дүгнэлтэнд хүрээгүй байна гэлээ. Сүүлийн үед цаг агаар дулаарч, хуурайшилт ихтэй байгаа тул ой, хээрийн түймрээс сэрэмжлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа.

А.ТӨМӨР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top