Туул голын сав газрын захиргаа болон “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК, “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК, “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн ажилчид, албан хаагчдын оролцоотой Туул голын хамгаалалтын бүсэд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулжээ.
7 дугаар сарын 27-ны өдрийн үйл ажиллагаанд 4 байгууллагын 230 гаруй ажилчид нийт 700’000 метр.кв талбайг хамруулан, 6.3 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ. “Сүү” ХК, Хан-Уул дүүргийн ЗДТГ, хог тээвэрлэлт хариуцсан “Хан эко тээвэр” ОНӨААТҮГ зэрэг албан байгууллагууд хамтран ажиллажээ.
Цэвэр орчин – хариуцлагатай иргэнээс эхэлнэ. Хогоо ил задгай хаяхгүй байж, байгальд хариуцлагатай амарч, зугаалж, байгалиа хамтдаа хамгаалцгаая.
Хог хаягдлаа байгальд үлдээхгүй байх нь иргэн таны үүрэг, хариуцлага, ирээдүйдээ үлдээх үнэт соёл юм.




Сэтгэгдэл ( 0 )