ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Өнөөдөр 2026 оны долоодугаар сарын 26. Энэ өдрөөс хойш он дуусахад 159 хоног үлдэж байна. Өглөөн наран 05 цаг 20 минутад мандан, үдшийн наран 20 цаг 38 минутад жаргана.

Улаанбаатар хотод өдөртөө 32 хэмийн дулаан байна. Уншигч та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Пуэрто Рикод Үндсэн хуулийн өдөр, Тунист Бүгд найрамдах улсын өдөр бол ОХУ-д Мөрдөн шалгах албаны, Беларусьт Галын албаны өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн одон орон судлаач, туршилтын нисэгч Дэниел Уилер Бурш, бүх цаг үеийн шилдэг гитарчдын нэг, хөгжмийн зохиолч, дуучин Тёрстон Мур, жүжигчин Мэтт Леблан, Оросын хоккейчин, хаалгач, дэлхийн аварга Евгений Набоков, Андрей Василевский зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Өнөөдөр дэлхий дахинд болсон чухал үйл явдлуудаас дурдвал:

1944 оны энэ өдөр Дэлхийн хоёрдугаар дайны явцад баруун хойд Францыг чөлөөлөх «Кобра» ажиллагаа эхэлжээ.

1947 оны энэ өдөр Прагад Дэлхийн оюутан, залуусын анхдугаар фестиваль эхэлсэн байна.

1957 оны энэ өдөр Тунист хаант засаглалыг халав.

1965 оны энэ өдөр Ньюпортод болсон фестивальд Боб Дилан анх удаа тайзан дээр цахилгаан гитартай гарч иржээ. Фэнүүд нь түүний уран бүтээлийн эрэл хайгуулыг ойлголгүй шүгэлдэж, тайзнаас хөөж байжээ.

1973 оны энэ өдөр Байконур сансрын станцаас Зөвлөлтийн тив хоорондын “Марс-5” станцыг хөөргөв.

1978 оны энэ өдөр Англид хиймлээр үр тогтоосон анхны хүн хорвоод мэндэлжээ.

1984 оны энэ өдөр задгай сансарт анх удаагаа эмэгтэй сансрын нисэгч гарчээ. Тэр бол Светлана Евгеньевна Савицкая байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top