Баянзүрх дүүргийн Улсын тэргүүний 129 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн ажил 80%-д хүрч, одоогийн байдлаар дотор заслын ажил үргэлжилж байгааг НЗДТГ-аас мэдээллээ. Уг өргөтгөл нь 150 хүүхдийн ортой байх бөгөөд 1.5 мянган ам.метр талбай бүхий зоорьтой, хоёр давхар барилгын ажил 2022 онд эхэлсэн юм. Энэ жил хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй. Өргөтгөлийн төсөвт өртөг нь 5 тэрбум төгрөг бөгөөд нийслэлийн төсвөөс гарч байгаа юм.
Ташрамд дурдахад 129 дүгээр цэцэрлэг нь 1989 онд анх ашиглалтад орж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )