Хонь
Стратегийн тэвчээр амжилтын түлхүүр. Бүхнийг зэрэг авах гэсэн таны хүсэл хүнд суртал эсвэл удаашралтай тулгарах тул хурдаа хас. Эртний төвөгтэй нөхцөл байдлыг тодорхой болгох яриа өрнөнө.
Үхэр
Тогтвортой байдал, бүхнийг хяналтдаа авсан таатай мэдрэмж төрнө. Ажил төрлийн хувьд удирдагчийн үүргийг зоригтой ав. Хамтрагчид нь таны ухаалаг санаачилгыг дуртайяа дэмжинэ. Хэрэггүй зардал гаргахаас зайлсхий.
Ихэр
Нэг газраа тогтож сууж чадахгүй. Уулзалт, ярилцлага, шинэ мэдээллээр дүүрэн өдөр. Хүчээ нэгэн зэрэг олон зүйлд зарцуулж, нэг ч ажлыг дуусгаж чадахгүй байх вий. Тиймээс чухал гэсэн хоёр ажлыг барьж аваарай.
Мэлхий
Таны сэтгэл санаа эргэн тойрны эмх цэгцтэй байдлаас шалтгаална. Тиймээс ажлын ширээгээ цэгцэлж, гэрээ цэвэрлээрэй. Ажил дээрээ ажиглагчийн байр сууринд очиж, бусдын маргаанд бүү оролцоорой.
Арслан
Өөрчлөгдөн буй нөхцөлд уян хатан байж, хурдан дасан зохицохыг шаардана. Өглөөний төлөвлөгөө өөрчлөгдөж магадгүй. Санаа зовох хэрэггүй энэ нь танд ашигтай. Бусдыг шүүмжлэхдээ болгоомжтой бай. Таны үг хоёр дахин жинтэй тусна.
Охин
Нүсэр ажлаа барьж аваарай. Таны ажигч зан боломжуудыг олж харж, алдаа илрүүлнэ. Хүмүүс таны санал бодлыг асууна. Зөвлөгөө өгөхөөс бүү татгалзаарай. Нэр хүндийг нь өсгөнө. Завсарлага авч, амрахаа мартуузай.
Жинлүүр
Хувийн хүсэл, ажил үүргээ уялдуул. Танаас хэт их золиос эсвэл цаг хугацаа шаардсан амлалт өгөх хэрэггүй. Санхүүгийн асуудал дээр болгоомжтой байхад илүүдэхгүй. Эргэлзээтэй саналаас татгалзаарай.
Хилэнц
Зөн совин нь бусдын далд санааг ойлгоход нь тус болно. Хүндхэн яриа хэлэлцээ хийх, гэрээ байгуулах, хуучин зөрчилдөөнийг шийдэхэд тохиромжтой. Хүлээлтээ шууд хэлэхээс бүү ай. Шулуун байх нь зорилгод хүрэх замыг нь товчилно. Санхүүтэй холбоотой таатай мэдээ дуулна.
Нум
Өөдрөг зан нь эргэн ирж, бүх хурдаараа урагшлах хүсэл төрнө. Өдөр тутмын ажил гайхалтай хурдан бүтнэ. Богино хугацааны төсөл эхлүүлэхэд тохиромжтой. Чухал баримт бичиг, тооцоолол дээр анхааралтай байгаарай.
Матар
Ажлын асуудлуудыг шийдэхэд сахилга бат, саруул ухаан шаардагдана. Ажлын хүнд хэсгийг өөрөө барьж авах эсвэл бусдын алдааг засах хэрэг гарна. Таны шаргуу зан ирээдүйн карьерын үндсийг тавина. Та төмөр хүн биш тул амрахаа мартуузай.
Хумх
Ахуйн болон мэргэжлийн даалгаврыг шийдэх санаа ундарна. Хуучин арга барил тус болохгүй бол шинийг туршаад үз. Харилцаа холбоогоо бэхжүүлэх, үнэтэй туршлагаа хуваалцахад тохиромжтой.
Загас
Хурдаа хасаж, бүхнийг нэгэн зэрэг амжуулах гэж оролдох хэрэггүй. Санаа бодлоо цэгцэлж, сарынхаа ажлыг дүгнээрэй. Санхүүтэй холбоотой чухал шийдвэр гаргах болбол зөвхөн логик, баримт дээр тулгуурлаарай.

Сэтгэгдэл ( 0 )