Германы тосгоны клуб Бундеслигт дэвшлээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Ердөө дөрвөн жилийн өмнө Германы дөрөвдүгээрт лигт тоглож байсан Элверсберг клуб Хоёрдугаар Бундеслигт хоёрдугаар байрт орсноор Бундеслигт дэвшлээ. Клуб өнгөрсөн жил плей-оффт өрсөлдсөн ч ялалт байгуулж чадаагүй байна.

Элверсберг клуб Хоёрдугаар Бундеслигийн сүүлийн тойрогт Пройсен Мюнстер клубтэй учраа таарч 3-0 харьцаагаар ялалт байгуулж, хоёрдугаар байраа баталгаажуулсан юм. Ардаа байгаа Падерборн клубтэй оноо тэнцсэн ч гоолын зөрүүгээр ийнхүү Германы хөлбөмбөгийн дээд ангилалд дэвшлээ.

Элверсберг тосгон нь 12.8 мянган хүн амтай. Бундеслигийн түүхэнд хамгийн жижиг тосгон болж үлдэж байгаа. Тус клубийн цэнгэлдэх хүрээлэн одоогоор 9300 хүний багтаамжтай бөгөөд 2027 оны нэгдүгээр сар гэхэд 15 мянган хүний багтаамжтай болгохоор төлөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top