Монгол Улс он гарснаас хойш эхний дөрвөн сарын байдлаар БНХАУ-тай 7.7 тэрбум ам.долларын худалдаа хийжээ. Үүний 6.3 тэрбум ам.долларыг экспорт эзэлж байгаа бол 1.4 тэрбум ам.долларыг импорт эзэлж байна. Монгол Улсын нийт экспортын 92.6% нь зөвхөн БНХАУ-д нийлүүлж буй бараа, бүтээгдэхүүн байгаагаас дийлэнх нь уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байгаа юм.
Импортын тухайд авч үзвэл 1.4 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолсон бөгөөд нийт импортын 37.4% БНХАУ эзэлж байна. Импортын бүтээгдэхүүнийг дурдвал барилгын материал, ачааны автомашин, тоног төхөөрөмж, сэлбэг эд анги, цахилгаан эрчим хүч зэрэг эзэлж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )