"Монгол, Хятадын ЭКСПО V" үзэсгэлэн болно

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 07 сарын 08

“Монгол-Хятадын Экспо” тав дах удаагаа БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотноо наймдугаар сарын 25-аас 31-ний хооронд зохион байгуулагдах гэж байна. Хоёр улсын “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор 2015 оноос эхлэн тус арга хэмжээ хоёр жил тутамд зохион байгуулагдаж ирсэн юм.

Арга хэмжээнд Хөх хотын “Цэлгэр тал” үзэсгэлэнгийн хотхонд 35 улсын төлөөлөл болон БНХАУ-ын 27 мужийн нийт 2000 гаруй аж ахуйн нэгж оролцож, бараа, бүтээгдэхүүнээ сурталчлан танилцуулах юм.

Тус экспо нь уул уурхайн бус экспортын бараа бүтээгдэхүүн болох ноос ноолуур, хүнс, шингэн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, жижиг, дунд үйдвэрлэлийн бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийг сурталчлан таниулах зорилготой.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top