Испанийн хөлбөмбөгийн Ла лигийн 32-р тойргийн тоглолтод хүснэгтийг тэргүүлж байсан Барселона клуб Хетафегийн талбайд зочилж 2-0 харьцаатай ялалт байгууллаа. Ингэснээр Барса лигийн хүрээнд сүүлийн таван тоглолт дараалан ялалт байгуулаад байна.
Тоглолтын эхний аюултай боломжийг Роберт Левандовсзи үүсгэсэн. Түүний хүчтэй мөргөлт Хетафегийн хөндлөвчийг оносон. Барсагийн уулгалсан довтолгоог тэсэж үлдэхийн тухайтад Хетафе клуб таван хамгаалагчтай хувилбар сонгосон юм. Дараа нь Дани Ольмо Левад дамжуулалт өгсөн ч мөн л үр дүнд хүрсэнгүй. Талбайн эзэд биеийн хүчний тоглолтынхоо ачаар Мауро Арабарри хаалга руу чиглүүлж хэд, хэд цохиод амжив.
Энэ удаагийн тоглолт Жоа Кансело баруун жигүүрт онцгой сайн тоглосныг дурдах нь зүйтэй. Энэ хооронд Барсагаас Руни Барджи гайхалтай шулуун цохилт гүйцэтгэсэн ч оноо эс болов. Хетафе ч мөчөөгөө өгсөнгүй, хаалга руу чиглүүлсээр байлаа. Гэвч тоглолтын эхний үеийн нэмэлт цагт Фермин Лопесын гайхалтай цохилт Хетафегийн хаалганд орсноор зочид эхний үеийг тэргүүллээр дуусгасан юм.
Ингэснээр Барселона клуб Ла лигийн энэ улирал шувтрахаас таван тойргийн өмнө 11 оноогоор тэргүүлж эхэллээ.
Тоглолтын хоёрдугаар үеийн эхний 10 минутад Хетафе эзэн баг шиг л тоглосон. Тэд лигийг тэргүүлэгчдээс оноо зулгаахын төлөө хагас хамгаалалт болон хамгаалалтын шугамдаа хичээсээр байв. Энэ хооронд Барсагаас Ольмо, Кунде нар ч гоолын дайтай хэд, хэдэн цохилт гүйцэтгээд амжив. Тоглолтын 70-аас хойших минутад талбайн эзэд арай илүү бөмбөг эзэмшсэн ч үр дүн гэдэг юм байхгүй байв. Ингэсээр тоглолтын 74 дэх минутад Роберт Левандовскигийн дамжуулалтаар Маркус Решфорд гоол оруулснаар талбайн зочид итгэл төгс тэргүүлж эхэллээ.
Тоглолтод өөр гоол оролгүй энэ үр дүнгээр өндөрлөсөн. Дэлхийн алдарт "1xBet" брэндийн албан ёсны түнш Барселона клуб ингэснээр Ла лигийн энэ улирал шувтрахаас таван тойргийн өмнө 11 оноогоор тэргүүлж эхэллээ. Хэрэв тэд Осасуна болон Реал Мадридыг хожиж чадвал гурван тойргийн өмнө аваргын болзлоо хангах боломжтой. Хетафе клуб хүснэгтийн зургаадугаарт бичигдэж байгаа. Тэд хичээхгүй бол бусад тоглолтын үр дүнгээс шалтгаалж Европын тэмцээнд өрсөлдөх боломжооо алдах эрсдэлтэй байна.
ТОГЛОЛТЫН ТОЙМ ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 0 )