Италийн Ювентус клубийн түлхүүр тоглогчдын нэг Хефрен Тюрамыг Английн клубууд сонирхож байна. Зуны солилцоо наймааны цонхны өмнө Английн Манчестер Юнайтед, Ньюкасл, Астон Вилла, Тоттенхэм зэрэг клубууд холбогджээ. Дээрх клубууд хагас хамгаалалтаа илүү зузаатгах сонирхолтой байгаа. Чухам иймээс Хефрен Тюрамын эрэлт нэмэгдэж байгаа юм.
Францын шигшээ багийн тоглогч Хефрен Тюрам нь 2024 онд Ювентус клубтэй таван жилийн 20 сая еврогоор нэгдэж байсан юм. Хэдийгээр түүний гэрээний хугацаа дуусаагүй байгаа ч хөлбөмбөгийн зах зээл дээр үнэлэгдэж байгаа дээр нь Ювентус клуб зарж магадгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Түүний зах зээлийн үнэлгээ 40 сая еврогоос эхэлж байгаа. Тиймээс авах сонирхолтой клубууд 40 саяас дээш үнийн дүн хэлж байж авна гэсэн үг. Одоогоор Хефрен Тюрам өөрөө, Ювентус клуб ч албан ёсны байр суурь илэрхийлээгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )