Луизианад гал нээсний улмаас 8 хүүхэд амиа алджээ

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

Ням гарагийн /2026.04.19/ өглөө АНУ-ын Луизиана мужийн Шривпорт хотод нэгэн этгээд гал нээсний улмаас 1-14 насны найман хүүхэд амиа алджээ. Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хүүхдүүд гэмт этгээдийн төрөл садан байсан байна.

Хэрэг орон нутгийн цагаар өглөөний 05.00 цаг орчимд гарчээ. Ингэхдээ халдлагыг гурван байранд үйлджээ.

Эрх баригчдын мэдээлснээр, гэмт этгээд автомашин хулгайлан зугтаж явах үед цагдаа нар буудаж, хороосон байна.

Хууль хүчнийхний мэдээллээр, эл хэрэг нь гэр бүлийн маргаанаас үүдэлтэй байж болзошгүй байна.

 The New York Post хэвлэлд мэдээлснээр, амиа алдсан найман хүүхдийн долоо нь гэмт этгээдийн төрсөн хүүхдүүд байжээ. Гэмт эдгээд нь АНУ-ын Зэвсэгт хүчинд алба хааж байсан 31 настай Шамар Элкинс гэгч болохыг хожим нь тогтоосон байна.

Мөн энэ үеэр хоёр эмэгтэй толгойдоо шарх авсан бөгөөд нэг эмэгтэй нь гэмт этгээдтэй дотно харилцаатай байсан гэж таамаглаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top