Хээрийн 3 түймрийг бүрэн унтрааж, нэг түймрийг цурамд орууллаа

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Хээрийн 3 түймрийг бүрэн унтрааж, нэг түймрийг цурамд орууллаа

Дорнод, Сүхбаатар аймагт өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 18-нд бүртгэгдсэн 4 түймрийн гурван түймрийг бүрэн унтрааж, нэг түймрийг цурамд орууллаа.

Үүнд:

Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэршанд багийн “Минчүүрийн уурхай” гэдэг газар өчигдөр (2026.04.18) 10:25 цагт гарсан хээрийн түймрийг 17:45 цагт цурамд оруулж, 20:00 цагт бүрэн унтраалаа.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Билүүт багийн “Билүүт" гэдэг газар 23:40 цагт гарсан хээрийн түймрийг 00:36 цагт цурамд оруулж, өнөөдөр (2026.04.19) 08:00 цагт бүрэн унтраалаа.

Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай багийн “Арц холбоо уул" гэдэг газар 12:48 цагт БНХАУ-аас хил давж орж ирсэн хээрийн түймрийг өнөөдөр (2026.04.19) 02:21 цагт цурамд оруулж, 09:06 цагт бүрэн унтраалаа.

Харин Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын IV багийн “Билүүт” гэдэг газар энэ сарын 18-ны 16:55 цагт гарсан хээрийн түймрийг 20:02 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top