Одоогоос нэгэн жарны өмнө зохион байгуулагдсан хөлбөмбөгийн ДАШТ-ны тухай сонирхолтой мэдээллийг “1xBet” брэндтэй хамтран хүргэж байна.
Африкийн төлөөлөлгүй ДАШТ
Сонгон шалгаруулалтын өрсөлдөөн, дэд бүтцийн асуудлаас шалтгаалан Африкийн төлөөллийг хэтэрхий бага оруулж байна гэж үзэн Африкийн хөлбөмбөгийн холбоо 1966 оны ДАШТ-нийг бойкоттолж буйгаа зарласан юм. Дөнгөж тусгаар тогтносон олон улстай ч ердөө ганцхан эрх олгож байгааг Африкийн хөлбөмбөгийн холбоо эсэргүүцсэн нь ийнхүү бойкоттоор илэрсэн түүхтэй. Ингэснээр африк тивийн 15 улсын шигшээ баг 1966 оны ДАШТ-нд оролцоогүй билээ.
Бразилын азгүйтэл
.jpg)
Бразилын шигшээ баг өмнөх хоёр ДАШТ-нд дараалж түрүүлсэн амжилтаар Англид газардсан юм. Бүх мэргэжилтнүүд тэднийг гурав дахиа дараалж түрүүлнэ гэж таамаглаж байв.
Ногоон шарууд Португал, Унгар, Болгартай нэг хэсэгт орсон. ДАШТ-ний хэсгийн эхний тоглолтоо Болгарын эсрэг хийж 2-0 ялалт байгуулав. Бразилын хоёр гоолыг Гарринча, Пеле нар оруулсан нь гайхах зүйл биш байв. Гэвч эхэлсэн шигээ байсангүй. Хэсгийн дараагийн хоёр тоглолтод Унгар, Португалын шигшээд хоёуланд нь 1-3 харьцаагаар хожигдсон юм. Тэд хэсэгтээ гуравт жагсан хэсгээсээ шалгарч чадаагүй юм.
Умард Солонгосын гайхамшиг

Сонгон шалгаруулалтаас Умард Солонгосын шигшээ гарч ирсэн нь сенсаци байлаа. ДАШТ-нд оролцохдоо ч дуулиан шуугиантайхан байсныг дурдах нь зүйтэй. Тэд ДАШТ-нийг их тааруу эхэлсэн. Хэсгийн эхний тоглолтод ЗХУ-тай таарч 0-3 хожигдов. Гэвч тэд алгуур боловч тогтвортой тоглолт үзүүлж байлаа. Дараагийн тоглолтдоо Чилитэй 1-1 тэнцэж, Италийн шигшээг 1-0 хожиж дуулиан тарив. Италийн эсрэг оруулсан цор ганц гоолыг Пак Ду-Ик оруулсан юм. Тэд хэсэгтээ хоёрдугаар байр эзэлж цааш шалгарав.
Тэд зүгээр л буугаад өгөхийг хүссэнгүй. Шөвгийн наймд тэд Португалийн шигшээгийн эсрэг хийж 26 дахь минут гэхэд гурван гоол оруулж тэргүүлж байв. Ливерпүүл хотын “Гудисон Парк” цэнгэлдэхэд болсон энэ тоглолтын үлдсэн минутад Португалийн шигшээ таван гоол нхөж оруулснаар 5-3 харьцаагаар Португалчууд цааш шалгарсан юм. Энэ тоглолтын Португалийн шигшээ багаас домогт Эсебио дөрвөн гоол оруулж түүхэнд үлдсэн билээ.
Маргаантай финал

ДАШТ-ний шигшээ тоглолтод эзэн орон Английн шигшээ, Баруун Германтай учраа таарав. Хөлбөмбөгийн түүхэнд үлдсэн сэтгэл хөдөлгөм тоглолт гэвэл үүнийг хэлнэ. Хоёр баг аль, аль нь бууж өгөх хүсэлгүй байж үндсэн цагт 2-2 тэнцсэн юм. Тоглолтын нэмэлт цагийн 11 дэх минутад Английн шигшээн Жеффри Хьёрст гурав дахь гоолыг оруулав. Түүний гоол хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн маргаантай гоолуудын нэг байсан юм. Хьёрст гоол оруулахдаа талбайн гаднаас цохиож оруулсан. Бөмбөг хаалганы хөндлөвч цохиж гоол болсон. Энэ хооронд Хьёрст талбайд гарч амжсан юм. Талбайн шүүгч Готтфрид Диенст үнэндээ юу болсныг мэдээгүй тлу туслах шүүгч Тофик Бахрамовтой зөвлөлдсөн. Улмаар шүүгч хаалганы шугам давсныг баталж, гоолыг тооцов. Ингээд талбайн эзэд 3:2-оор тэргүүлж эхлээд, 120 дахь минутад Жеффри Хьёрст дахин гоолдсоноор 4-2 харьцаагаар ялалт байгуулж, Англи түүхэндээ анхны бөгөөд одоогоор эцсийн ДАШТ-ний цомоо өргөсөн билээ.

Сэтгэгдэл ( 0 )