Уламжлалт спортын төрөл бүү хэл цахим спорт ч олон нийтийн анхаарлыг татах нь улам бүр бэрх болсоор байна. Хөлбөмбөг ч мөн адил. Тиймээс цаг үетэйгээ нийцүүлэн тоглоомын дүрмийг сайжруулахыг эрмэлзсээр байна. Технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж, Netflix-н шоунуудтай өрсөлдөх боломжтой болно.
Дэлхийн брэнд “1xBet” брэндтэй хамтран өнгөрсөн арван жилийн хугацаанд хөлбөмбөгийн дүрэм хэрхэн өөрчлөгдсөнийг хүргэж байна.
VAR-н парадокс
Сүүлийн арван жилд нэвтэрсэн хамгийн чухал өөрчлөлт энэ байх. VAR буюу видео хянах шүүлт нэвтэрснээр шүүгчдийн хараанаас юу ч мултарч чадахааргүй болсон. Гэсэн ч шүүгч бол хүн. Хүн байгаа цагт алдаа гарна. Видео хянах шүүгчдий тоо нэмэгдсэн алдаа гаргасан хэвээр л байна.
Хэдийгээр хөлбөмбөгийн эрч хүч, амин сүнсийг устгасан гэж маргаж болох ч технологи нэвтэрснээр шүүгчдийн гаргадаг илт бүдүүлэг алдаа арилсан юм. Чухам үүний ачаар Марадона шиг “Бурхны гар”, Анри шиг Ирландад гараараа бөмбөг оруулж болохоо болино.
Энэ улирлаас эхлээд VAR систем улам боловсронгуй болж, талбайн шүүгч VAR-р хэрхэн шийдвэрлэснээ нийтэд зарладаг болоод байна.
Дүрмийн цоорхой, шүүгчийн нэмэлт цаг
Баг нь тэргүүлж байхад хаалгачид хэдэн секунд бөмбөг барьдаг байлаа. Олон улсын хөлбөмбөгийн холбооны удирдах зөвлөл энэ цоорхойг 2025 онд хаасан юм. Хэрэв хаалгач бөмбөгийг 8 секундээс дээш хугацаанд бөмбөг барисан тохиолдолд өрсөлдөгч багтч нь булангийн цохилт өгөхөөр тусгасан.
Шүүгч ч өөрийн мэдлийн нэмэлт цагийг тавиу сунгадаг болсон. Өнөө цагт аливаа шүүгч 10-15 минут, цаашлаад үүнээс урт хугацаагаар сунгах боломжтой болсон билээ.
Хөлбөмбөгийн спорт үзэгчдээ татахын тулд дүрмээ шинэчилсээр байна. VAR, сэлгээний тоо, усны завсарлага, бөмбөгийн байрлал гээд өнгөрсөн 10 жилд өөрчлөгдсөн зүйл чамгүй олон байна.
Жижиг өөрчлөлт ч хөлбөмбөгийг өөрчилнө
2016-2017 оны улирлаас өмнө тоглолт эхлэхэд төвийн тойрогт бөмбөг тавих ёстой байлаа. Гэвч үүнийг 2016-2017 оны улирлаас өөрчилж заавал тойрогт бус тухайн тойрогт л байгаа бол хаашаа ч хөдөлгөх боломжтой болсон. Анх харахад дэндүү жижиг гэж ойлгогдож болох ч хөлбөмбөгийн тактиктийн олон янз байдлыг бий болгосон билээ.
Бас нэгэн практик өөрчлөлт нэмэгдсэн улирал 2019-2020 оны улирал байлаа. Энэ улирлаас эхлээд хаалгач бөмбөгийг тоглолтод оруулахад 11 м-ийн торгуулийн шугамаас гарах боломжгүй болсон. Энэ дүрэм тоглолтын үйл явцыг өөрчилж, дамжуулалтын дарамтаас сэргийлэх бодит боломж олгосон билээ.
Тоглогчдыг хамгаалсан дүрэм
Тоглолтын тоо нэмэгдэхийн хэрээр тоглогчдын ачаалал нэмэгдсэн. Энэ байдлыг харгалзан 2020 онд гурван сэлгээ оруулдаг байсныг тав болгож нэмсэн юм. Анхандаа түр зуурын шийдвэр гэж байсан ч 2022 оноос эхлэн дүрэм болж тогтсон билээ. Түүгээр ч зогсохгүй 2024-2025 оны улирлаас эхлээд тухайн тоглолт тархи, толгойны гэмтэл авсан бол нэмэлт сэлгээ хийхийг зөвшөөрсөн. Эмнэлгийн баг тусламж үзүүлэх үүднээс талбайд нэвтэрсэн тохиолдолд шүүгч тоглолтыг нэн даруй зогсоодог болсон юм.
Маргаан дагуулсан дүрэм
Отон тоглолт болон бөмбөгт гар хүрэхтэй холбоотой дүрмүүд тодорхойгүй хэвээр байна. Отон тоглолтын ямар байрлал идэвхгүйд тооцогдох, торгуулийн талбайд гар хүрвэл яах тухай зохицуулалт хамгийн маргаантай сэдэв юм. Хөлбөмбөгийн холбооны удирдах зөвлөл тухайн цаг үед нь шүүгчдэд энэ чиглэлээр удирдамж өгдөг ч эдгээр зохицуулалтыг цаашид заавал сайжруулах нь дамжиггүй юм.

Сэтгэгдэл ( 0 )