Сагсан бөмбөгийн талбайн playlist-д байх ёстой ТОП 5 хит дуу

Я.Болор | Zindaa.mn
2026 оны 04 сарын 11

 1xBet Монгол компани сагсан бөмбөгийн тоглолтын уур амьсгалыг бүрдүүлдэг таван хит дууг танилцуулж байна.

 Remember the Name — Fort Minor

 ● Гарсан он: 2005

● Үргэлжлэх хугацаа: 3:47

 ● Төрөл: alternative hip-hop

Жинхэнэ сагсан бөмбөгийн сүлд дуу гэгддэг энэ дуу тоглогчдыг өөрийн хязгаараа давж, илүү байх урам зоригийг бадраадаг. Linkin Park хамтлагийн гишүүн Майк Шинодагийн Fort Minor төслийн хүрээнд бүтээгдсэн бөгөөд underground hip-hop урсгалын Styles of Beyond хамтлаг оролцсон.

The Rising Tied цомгийн хоёр дахь сингл болон гарч байсан. Энэ дуу NBA 2006, 2007 оны плей-офф, 2008 оны Draft дээр эгшиглэж байсан бөгөөд NBA Live 06 тоглоомын soundtrack-д ч багтсан.

Эдгээр амжилтын ачаар АНУ-д 4× платинум, Их Британи, Шинэ Зеланд, Дани улсад платинум болсон. 2006 онд Billboard Hot 100 жагсаалтын 66-р байрт хүрч байв.

California Love — 2Pac

● Гарсан он: 1995

● Үргэлжлэх хугацаа: 4:45

 ● Төрөл: West Coast hip-hop, gangsta rap, G-funk

Өндөр хэмнэлтэй сонгодог дуу. Tupac Shakur энэ дууг Dr. Dre, Roger Troutman нартай хамтран бүтээсэн.

All Eyez on Me цомгийн гол сингл байсан бөгөөд Tupac амьд ахуйдаа гаргасан сүүлийн цомогт багтсан. Дуу Billboard Hot 100 жагсаалтыг хоёр долоо хоног тэргүүлсэн билээ.

Мөн Rolling Stone-ийн “Бүх цагийн шилдэг 500 дуу”-ны жагсаалтад багтсан Tupac-ийн цорын ганц бүтээл юм.

Power — Kanye West

● Гарсан он: 2010

● Үргэлжлэх хугацаа: 4:52

● Төрөл: hip-hop

Ялалтын уур амьсгалыг бүрдүүлдэг энэхүү дуу Канье Уэстийн My Beautiful Dark Twisted Fantasy цомгийн эхний сингл болж, АНУ-д double platinum болсон. Dwele оролцсон бөгөөд продюсероор S1 ажилласан. 2011 онд Grammy-д нэр дэвшсэн ч Эминемийн Not Afraid-д ялагдсан. Харин дараа жил нь цомог нь Best Rap Album шагнал авсан.

Time, Pitchfork, Rolling Stone зэрэг хэвлэлүүд 2010 оны шилдэг дуунуудын нэгээр нэрлэсэн. Мөн олон кино, цувралын trailer болон soundtrack-д ашиглагдсан.

Jumpman — Drake & Future

● Гарсан он: 2016

 ● Үргэлжлэх хугацаа: 3:25

● Төрөл: hip-hop, trap

Тоглолт болон бэлтгэлд яг тохирсон хэмнэлтэй дуу. Drake болон Future нарын хамтарсан What a Time to Be Alive төслийн үеэр бүтээгдсэн. Billboard Hot 100-д 12-р байр, US Rhythmic chart-д 1-р байр, Hot R&B/Hip-Hop Songs-д 3-р байр эзэлсэн. АНУ-д 5× платинум болсон.

Sirius — The Alan Parsons Project

● Гарсан он: 1982

● Үргэлжлэх хугацаа: 1:48

 ● Төрөл: progressive rock, instrumental rock, space rock

Жагсаалтыг өөр өнгө аястай дуугаар өндөрлөе. Sirius нь 1990-ээд оны домогт Chicago Bulls багийн албан ёсны оролтын хөгжим болсон. Энэ дууны урт хувилбарыг тухайн үеийн NBA-ийн шилдэг багт зориулан тусгайлан бүтээж байжээ.

Эдгээр дуунууд ямар ч сагсан бөмбөгийн талбай дээр хөгжөөн дэмжигчдийн сэтгэлийг догдлуулж, тоглолтын уур амьсгалыг “халаадаг” гэдэгт маргахгүй биз. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top